АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяныг галаар цохино гэж сүрдүүлсний хариуд Хойд Солонгосоос Гуамыг пуужингаар харвахаар бэлдэж буйгаа мэдэгджээ.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлгүүд байрладаг Номхон далайн бүс нутаг Гуамыг Хвасон-12 алс ба дундын зайн тусгалын баллистик пуужингаар харвах гэнэ.
Олон улсын зүгээс Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн зэвсэглэлд итгэл муутай байдаг ч болгоомжилсон хэвээр байна. Тухайлбал, Хойд Солонгос АНУ-ын газар нутагт төсөөлснөөс ч илүү хурдан хүрэх чадвартай цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа хэмээн Цагаан ордны тагнуулын албаныхан мэдээлжээ.
НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаснаас хойш Пхеньян, АНУ-ын хооронд зөрчил улам нэмэгдээд байна. Хойд Солонгос нь өнгөрсөн долдугаар сард тив алгасах баллистик пуужингийн туршилтууд туршсаны хариуд НҮБ-аас эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгажээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС