МАН-ын дарга У.Хүрэлсүхийг мөрдсөн гэх асуудлыг шалгуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг мөрдсөн гэх асуудлыг шалгуулна

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг мөрдсөн гэх асуудлыг шалгуулна

Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдөж, мөшгөсөн тухай бичлэг цацагдаж, энэ хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудад хандаж, шалгах хүсэлт тавиад буй.

Бичлэгтэй холбоотойгоор олон батлагдаагүй мэдээлэл цацагдаж байгаагийн нэг нь МАН-ын дарга М.Энхболдын захиалгаар дээрх мөрдлөг хийгдсэн байж болзошгүй гэх яриа юм.

Үүнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийгээд байна.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагаж мөрдөх үүргийг хэнд ч өгч байгаагүй. Надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ” гэжээ.

Мөн энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах болно гэдгээ мэдэгдээд байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг мөн энэ асуудалд нэр холбогдуулсан тул Цагдаагийн ерөнхий газарт хандан, шалгаж өгөх хүсэлт тавиад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж