Зүүн Өмнөд Азид хэн эзэн нь бэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Зүүн Өмнөд Азид хэн эзэн нь бэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болов.

Зүүн Өмнөд Азийн Бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ жил Филиппины нийслэл Манила хотод зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн чуулганаар талууд Солонгосын хойг болон Зүүн Өмнөд Ази дахь Хятадтай холбоотой нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг хэлэлцсэн ажээ. 

“Washington Post” сонины мэдээлж буйгаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг кампанит ажилд бусад улс орнуудыг дайчлах хүчин чармайлт гаргасан ч чуулганд оролцогчид татгалзсан хариу өгчээ. 

“АСЕАН”-ы чуулганы эхний өдрүүдэд бүс нутагт том байр суурь эзэлдэг улсын төлөөлөгчид хуралдсан. Гэвч тэдний албан ёсны мэдэгдэлд, Пхеньяны хүчтэй байр суурь багтаагүй байлаа. Учир нь БНХАУ-ын ойрын найз гэгдэх Камбож энэ хэсгийг хасжээ. Гэхдээ Солонгосын асуудлаар тусдаа тунхаглал гарсан аж. 

Энэ удаагийн АСЕАН-ы гол дүр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И байлаа. Түүнийг АСЕАН-ы “хүндэт гишүүн” хэмээн зарлав. Нэг талаас, Ван И Пхеньяныг буруутгасан. Нөгөө талаас, Ван И Хойд Солонгосчуудыг ухаалаг байхыг сануулж, пуужингийн туршилтаа зогсоохыг уриалжээ. Ван И Москва Бээжингийн хамтарсан санаачилгыг тухай дурдав. Энэ бол Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр болон Өмнөд Солонгос, АНУ-ын томоохон цэргийн сургуулилтыг хоёуланг нь царцаах тухай байжээ. 

Энэ санаачилга бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хятадууд Хойд Солонгосын эсрэг ямар нэгэн үйлдэл хийх ёстой гэсэн гуйлтын хариулт байв. Гэхдээ энэ нь АНУ-д таалагдаагүй. Учир нь, Рекс Тиллерсоны орлогч Сьюзен Торнтон ёс суртахууны хувьд дээрх санаачилгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Пхеньян, Вашингтоныг ижил түвшинд тавьж байна гэв. 

Дипломат ёс суртахууны хувьд, асуудлыг ижил түвшинд шийддэг. Үр дүнд нь, Ази дахь хурцадмал байдал шийдэгдсэнгүй. Гэхдээ АСЕАН болон АНУ-ын зүгээс дэмжлэг хүлээх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой байсан гэж судлаачид дүгнэж байна. 

АСЕАН бол гайхамшиг 

Манилад зохион байгуулагдсан хурлаар Хятад улс АСЕАН-тай хамтарсан тунхаглал гаргав. Тунхаглал нь маргаантай нутаг дэвсгэрт улс орнууд хэрхэн “биеэ авч явах” тухай код байжээ. Өөрөөр хэлбэл, маргаантай нутаг дэвсгэрт асуудлыг хурцатгахгүй, хамтран ажиллах тухай код юм. 

Энэ бол маш том нэг алхам. Үнэндээ, дээрх код нь 15 жилийн өмнөх санаачилга. АНУ АСЕАН орнуудыг дэмжихээс өөр юу ч санал болгож чадаагүй. Харин энэ хугацаанд БНХАУ АСЕАН-ы хоёр дахь эдийн засгийн түнш болж чадсан. 

Манилад зохион байгуулагдсан хурлын үеэр асуудалд БНХАУ ялалт байгуулав. Тэд АСЕАН-ы онцлогыг ашиглаж чадсан билээ. Өөрөөр хэлбэл, нэг улс бусад есөн улсын шийдвэрийг үгүйсгэх чадамжтай гэдгийг харуулжээ. 

Өмнөд Хятадын далайн хурцадмал асуудалд АНУ-ыг Филиппин, Сингапур, Вьетнам зэрэг улс дэмжиж байсан. Гэвч Филиппины өнөөгийн Ерөнхийлөгч Родгиго Дутерте байр сууриа огцом өөрчилсөн. Сингапур Хятадыг дэмжих болсон. Харин Вьетнам хиймэл арлын асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа гээд асуудал эсрэгээрээ эргэв. 

Үүнээс гадна, энэ жилийн АСЕАН-ы хурал онцлог байлаа. Учир нь энэ нийгэмлэг 50 нас хүрэв. Ойн баярт зориулан Сингапурын дипломат Кишора Махбубани “The ASEAN Miracle: A Catalyst for Peace” ном гаргажээ. Зохиолын гол санаа нь Европын холбооны хямралын хажууд АСЕАН бол гайхамшиг гэдгийг илэрхийлсэн байна. 

Европын холбоо бүх түвшиндээ хатуу сахилга баттай байхыг хүсэж байна. Харин АСЕАН бол эрх чөлөө. Үр дүнд нь, Азийн нийгэмлэг аажим аажмаар интеграцид хүрч байна. Тэд итгэлцлээ алдаагүй. Нэг улс бусдынхаа шийдвэрийг үгүйсгэх боломжтой. Гэхдээ энэ нь Азийн хөгжилд саад болохгүй гэж зохиолч хэлжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж