Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup” хөлбөмбөгийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup” хөлбөмбөгийн тэмцээн боллоо

Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup” хөлбөмбөгийн тэмцээн боллоо

Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup 2017” тэмцээн энэ сарын 5, 6-ны өдөр Мандалговь хотын хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Соёмбын барсууд, Дархан Сити, Сумидо ЭфСи, Монголын тэмүүлэл, Хас банк, Капитрон банк, Сентоза, Налайх дүүрэг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг, Төв аймгийн шигшээ баг зэрэг нийт 12 багийн 100 гаруй тоглогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

“Маndalgobi Open Cup” тэмцээний шагналт 4-р байрыг Хас банк, Хүрэл медалийг Дархан сити, Мөнгөн медалийг Капитрон банкны шигшээ багийн тамирчид хүртсэн бол Алтан медалийг Монголын тэмүүлэл клубын баг тамирчид хүртэж, цомын эзэд боллоо.

Энэхүү тэмцээнийг Дундговь аймгийн “Мандалговь” хөлбөмбөгийн клуб, “Их талын дуулиан” ТББ, “SPS” телевиз зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж