Трампын чансаа дахин унав

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Трампын чансаа дахин унав

Трампын чансаа дахин унав

Зураан сар буюу 200 хоног АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд байх хугацаанд Трампын чансаа дахин доошилжээ.

Асуулгад оролцогчдын 36 хувь нь Цагаан ордны эзний үйл ажиллагааг “амжилттай” гэж үзэв. Тэдний 59 хувь нь Трампын ажлыг сөргөөр үнэлсэн байна. SSRS гэдэг судалгааны байгууллага уг асуулгыг явуулжээ.

АНУ-ын түүхэнд 50 хувиас дооших үнэлгээг хагас жилийн дотор зөвхөн Билл Клинтон авч байсан юм. Билл Клинтоны чансаа 1993 онд 44 хувьтай байжээ.

Өмнөх Ерөнхийлөгч нар болох Барак Обама, бага Жорж Буш нарт итгэх итгэл 56 ба 51 хувьтай байжээ.

Дөрвөн америк хүний гурав нь Цагаан ордны мэдэгдлийн ихэнхэд итгэдэггүй гэсэн бол америкчуудын 62 хувь нь Дональд Трампыг Ерөнхийлөгч хийж чадах хүн гэж итгэхэд эргэлзээтэй болсон байна.

Асуулгад оролцогчдын бараг тал хувь нь (47 хувь) “Трампын ажиллагааг огт дэмжихгүй” гэсэн бол 24 хувь нь түүний ажилд маш эергээр ханддаг гэлээ.

Бүгд найрамдах намынхан дунд Трампын дэмжлэг 73-59 хувь хүртэл буурсан байна. Харин ардчилагч нарын 80 хувь нь түүнд сөргөөр ханддаг нь хэвээр үлджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж