Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

VS

“Их хүрээ” хийдийн хамба лам З.Санждорж ”Гандантэгчинлэн” хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга Б.Бүрнээд зодуулж, нүүрэн тус газраа цохиулан, маажуулсан тухай дуулиан дэгдээд буй. 

“Хүрээ цам-Даншиг наадам 2017”-д оролцох мандат авахаар очоод зодуулсан гэж хамба лам З.Санждорж мэдэгдсэн. Хуулийн байгууллагад мөн хандаад байгаа. 

Харин ‘Гандантэгчинлэн” хийдийн тэргүүн хамбын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ “З.Санждорж хамба өөрөө барьж явсан эд зүйлээ шидэлж, тавьтаргүй аашилсан” гэх тайлбар хийгээд буй. Талуудын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцлов.

З.САНЖДОРЖ
“Их хүрээ” хийдийн хамба лам

Даншиг наадамд оролцохын тулд би хийдийнхээ гэсгүй Баярмагнайг дагуулан “Гандантэгчинлэн” хийдэд очиж, Б.Бүрнээгээс наадмын хөтөлбөр авах гэтэл шууд нударгын хариу өгсөн. 

Анх би да лам Х.Бямбажавтай уулзсан юм. Тэгэхэд “Та нарт хөтөлбөр өгөхгүй, танай хийдийнхэнд даншигт оролцох боломж байхгүй” гэж хэлсэн. Гэсэн ч Б.Бүрнээтэй уулз гэсэн юм. Би “Бүрнээ бид хоёр уулзахаар зөрчилдөнө. Та энүүгээр нь өгчих” гээд хоёр ламаа дуудсан. Тэгэхэд “Чойрт хоёр хүнийг чинь бүртгэе” гэсэн. “Мандат өгөх үү” гэхэд “Дуусчихсан, шууд оччих” гэсэн. 

Гараад алхаж байтал манай 16 дугаар хорооны цагдаа н.Очирбат хөтөлбөр авахаар явж байхтай таарсан. Хамт олон нийттэй харилцах алба руу очиход Очирбатад хөтөлбөр өгөөд бидэнд өгөөгүй. Энэ үед гаднаас Б.Бүрнээ хуврага орж ирээд үгийн солиогүй нударгалсан. Гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай гээд авч явсан зүйлүүдийг маань араас шидсэн. Камерт энэ бүхэн бичигдсэн. Хуулийн байгууллагад ч өгсөн. Олон жилийн өмнө ч иймэрхүү зүйл гарч байсан. Шашныхаа нэр төрийг бодоод би өдийг хүртэл тэвчиж ирсэн.

Эх сурвалж: Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлаас 2017.08.07 

Б.БҮРНЭЭ
”Гандантэгчинлэн” хийдийн тэргүүн хамба ламын нарийн бичгийн дарга

Бид З.Санждорж лам руу зорьж очоогүй гэдгийг хэлье. Зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан байна лээ. Юу болсон бэ гэвэл, одоогоос гурав хоногийн өмнө буюу “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Наадмын хөтөлбөр авна гэсэн. Даншигийг “Гандантэгчинлэн” хийд ганцаараа зохион байгуулаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан. Тиймээс манайх хөтөлбөр тараасан зүйл байхгүй. Бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Тэндээс бүгдийг татаад үзчих боломжтой. Гэтэл З.Санждорж лам өөрөө “Гандантэгчинлэн” хийд дээр ирж бужигнуулсан. Гол нь нийслэлтэй хамтарч зохион явуулж байгааг болиулах санаа агуулсан юм шиг байна билээ. Бид 102-т дуудлага өгсөн, цагдаа ирсэн. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй. 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин 2017.08.08

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж