Сургалтын болон байлдааны зориулалтын “УБ” ангиллын “Ми-28УБ” нисдэг тэргийг Сирийн байлдааны талбарт туршихаар төлөвлөсөн тухай «Вертолеты России» холдингийн ерөнхий захирал Андрей Богинский мэдэгдлээ.
Ерөнхий захирал телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай хэлжээ. Сирид байлдааны нөхцөлд турших хүсэлтэй хэмээн тодотгосон байна.
Шинэ нисдэг тэрэгний эхний хэсгийг энэ оны сүүлчээр нийлүүлэх төлөвлөгөөтэй.
“Ми-28УБ” нисдэг тэргийг Ми-28Н машины суурин дээр бүтээж, хоёр дахь удирлагын системээр тоногложээ. Бүхээгийн урд хэсгийн шилэлсэн талбарыг нэмэгдүүлж, эх биеийн зохиомжид нь өөрчлөлт оруулсан байна.
Сэнсний голын төгсгөлд нь радиолокацийн станцыг байрлуулсан нь байг олж илрүүлэх боломжийн орон зайг эрс нэмэгдүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР