Аавууддаа илгээсэн сэтгэлийн үг | News.MN

Аавууддаа илгээсэн сэтгэлийн үг

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Аавууддаа илгээсэн сэтгэлийн үг

Аавууддаа илгээсэн сэтгэлийн үг

Олон улсын аавуудын өдрийг Монгол Улс 12 дахь жилдээ өчигдөр (2017.08.08) тэмдэглэн өнгөрүүлэв. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачилсан энэхүү өдрийг өргөнөөр тэмдэглэсэн монголчууд сошиал ертөнцөд ч идэвхтэй байлаа. Ингээд аавдаа зориулж илгээсэн сэтгэлийн сайхан үгсээс хуваалцъя.

Сугар-Очирын Мөнхжаргал

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигийг тань хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа …


Tsengelmaa Damba

Аав!
Хүүхэд авчих
Манайд мах аваад өг
Би өвдчихлөө
Ээж намайг загнаад байна!?
Мөнгө байна уу?

Эвий муу аавыгаа дандаа зарна, дандаа юм нэхнэ, баярлуулах нь ховор байх юм даа. Ямар ч үед найдвартай ар болдог тандаа ганц охин нь хайртай шүү.


Tsegmid Martgerel

Тэнгэрт байгаа, дэргэд байгаа, хоолоо хийдэг хйидэггүй, хурхидардаг, хөөрхөн унтдаг, идэмхий, бондгор, туранхай хамаагүй бүх аавууддаа баярыг мэнд хүргэе!


Саруул Рэгзэн

Аавыгаа санаж байна. Ийм дуудлага ирдэг бол….ААВ


Otgonjargal Ish-ochir

Аав минь намайг овоо болчихсон байхад хааяахан ‘Оросын хүүхэлдэй шиг юм чинь малны цаагуур олигтойхон орчихож чадахгүй, гэртээ ор чи’ гэж их уурласан бололтой зандардаг байж билээ.
Загнах нь хүртэл бөөн хайр, өхөөрдөл байсан байгаа юм даа, тээр хойно бодоход.


Zulaa Zulka

Аавтай хүн бардаж туулдаг аавгүй хүн аргадаж туулдаг хорвоо билээ.


Narandelger Purevdorj

Purevdorj Sodnom аавдаа охин нь хайртай шүү. Охин нь илүү сайн хичээнэ ээ. Таны хэлсэн ‘Өрөвдүүлж явсанаас атаархуулж амьдарсан нь дээр. Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ’ гэдэг үгийг мартаагүй ээ. Та минь урт удаан насалж, ээжид минь бас үр ач зээ нартаа олон олон жил ухаантай үгээ хэлж захиж яваарай. Би азтай охин шүү. Таны л охин болж төрсөн болохоор..


Uchka Uchral

Би аавынхаа
Эгэлхэн нэг инээднийх нь цаанаас
Эгшиглэж үсэрсэн тод оч
Эрмэг явсан залуу насных нь аагаас
Эмтэрч унасан ширхэг цог


Дагва Далай

Аав минь амьд сэрүүн байхдаа ‘Миний хүү өглөөний нарыг наранд бүү тооц өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц’ хэмээн хэлдэг байлаа. Тэр үгийн утгыг би бүр сүүлд хорь гарсаныхаа дараа ойлгож билээ. Аав маань намайг 11 настай байхад машины ослоор өнгөрсөн. Энэ үгний утга нь өсөхдөө чи аавтайгаа хамт жаргалтай өснө. Өтлөх насанд чинь аав чинь байхгүй байна. Тийм болохоор одооноос бэлд гэсэн үг байжээ гэдгийг хожим ойлгож билээ. Аавыгаа амьд байхад нь амжиж хайрла, амжиж хүн бол. Аавыгаа маш их санаж байна.


Хүннү

Аавын үнэр сайхан шүү Аавынхаа ард сундалдаар аавынхаа бүснээс тас зуурчаад явсан хүүхэд нас минь юугаар ч сольшгүй ‘АЗ ЖАРГАЛ’ байлаа.

Та ч бас аавдаа зориулах үгээ дайгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-09 202.126.89.185

Yneheer goy shuu

Avatar

зочин 2017-08-09

Аав ээж шиг ачлалтай хүн хорвоод бийсэн билүү Би л лав аавыгаа ачлаж чадаагүй Хүмүүс болохоор
чи сайн охин байсан гэдэг Хожим бодоход ачлаж чадаагүй л санагддаг Аав маань хэзээ ч бидэнд төвөг удахыг боддоггүй амьдралын ухаантай их тэвчээртэй хүн байсан Хэлсэн ярьсан бүхэн нь үнэн сургамжтай байж дээ Амьдад нь би ойлгоогүй ээ Алсад одсон хойно нь ойлгосон Их сайн хүн байсан миний аав

Avatar

Зочин 2017-08-09 202.9.41.190

Би одоо 60 тай ч тэнгэрт байгаагаа аавыгаа яасан их үгүйлж санаж байнаа бурхан минь нэрийг тань өндөрт өргөж яваа шүү хүү чинь

Avatar

Дагва Далай 2017-08-09 183.81.169.78

Аав минь амьд сэрүүн байхдаа "Миний хүү өглөөний нарыг наранд бүү тооц өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц" хэмээн хэлдэг байлаа Тэр үгийн утгыг би бүр сүүлд хорь гарсаныхаа дараа ойлгож билээ Аав маань надыг 11 настай байхад машины ослоор өнгөрсөн Энэ үгний утга нь өсөхдөө чи аавтайгаа хамт жаргалтай өснө Өтлөх насанд чинь аав чинь байхгүй байна Тийм болохоор одооноос бэлд гэсэн үг байжээ гэдгийг хожим ойлгож билээ Аавыгаа амьд байхад нь амжиж хайрла амжиж хүн бол Аавыгаа маш их санаж байна

Avatar

хүннү 2017-08-09 202.179.25.165

Аавын үнэр сайхан шүү Аавынхаа ард сундалдаар аавынхаа бүснээс тас зуурчаад явсан хүүхэд нас минь юугаар ч сольшгүй "АЗ ЖАРГАЛ" байлаа

Avatar

Зочин 2017-08-09 66.181.179.65

THANKS

Avatar

Зочин 2017-08-09 123.254.117.2

Yamar saihan ugs ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж