Олон улсын аавуудын өдрийг Монгол Улс 12 дахь жилдээ өчигдөр (2017.08.08) тэмдэглэн өнгөрүүлэв. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачилсан энэхүү өдрийг өргөнөөр тэмдэглэсэн монголчууд сошиал ертөнцөд ч идэвхтэй байлаа. Ингээд аавдаа зориулж илгээсэн сэтгэлийн сайхан үгсээс хуваалцъя.
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигийг тань хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа …
Аав!
Хүүхэд авчих
Манайд мах аваад өг
Би өвдчихлөө
Ээж намайг загнаад байна!?
Мөнгө байна уу?
Эвий муу аавыгаа дандаа зарна, дандаа юм нэхнэ, баярлуулах нь ховор байх юм даа. Ямар ч үед найдвартай ар болдог тандаа ганц охин нь хайртай шүү.
Тэнгэрт байгаа, дэргэд байгаа, хоолоо хийдэг хйидэггүй, хурхидардаг, хөөрхөн унтдаг, идэмхий, бондгор, туранхай хамаагүй бүх аавууддаа баярыг мэнд хүргэе!
Аавыгаа санаж байна. Ийм дуудлага ирдэг бол….ААВ
Аав минь намайг овоо болчихсон байхад хааяахан ‘Оросын хүүхэлдэй шиг юм чинь малны цаагуур олигтойхон орчихож чадахгүй, гэртээ ор чи’ гэж их уурласан бололтой зандардаг байж билээ.
Загнах нь хүртэл бөөн хайр, өхөөрдөл байсан байгаа юм даа, тээр хойно бодоход.
Аавтай хүн бардаж туулдаг аавгүй хүн аргадаж туулдаг хорвоо билээ.
Purevdorj Sodnom аавдаа охин нь хайртай шүү. Охин нь илүү сайн хичээнэ ээ. Таны хэлсэн ‘Өрөвдүүлж явсанаас атаархуулж амьдарсан нь дээр. Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ’ гэдэг үгийг мартаагүй ээ. Та минь урт удаан насалж, ээжид минь бас үр ач зээ нартаа олон олон жил ухаантай үгээ хэлж захиж яваарай. Би азтай охин шүү. Таны л охин болж төрсөн болохоор..
Би аавынхаа
Эгэлхэн нэг инээднийх нь цаанаас
Эгшиглэж үсэрсэн тод оч
Эрмэг явсан залуу насных нь аагаас
Эмтэрч унасан ширхэг цог
Дагва Далай
Аав минь амьд сэрүүн байхдаа ‘Миний хүү өглөөний нарыг наранд бүү тооц өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц’ хэмээн хэлдэг байлаа. Тэр үгийн утгыг би бүр сүүлд хорь гарсаныхаа дараа ойлгож билээ. Аав маань намайг 11 настай байхад машины ослоор өнгөрсөн. Энэ үгний утга нь өсөхдөө чи аавтайгаа хамт жаргалтай өснө. Өтлөх насанд чинь аав чинь байхгүй байна. Тийм болохоор одооноос бэлд гэсэн үг байжээ гэдгийг хожим ойлгож билээ. Аавыгаа амьд байхад нь амжиж хайрла, амжиж хүн бол. Аавыгаа маш их санаж байна.
Хүннү
Аавын үнэр сайхан шүү Аавынхаа ард сундалдаар аавынхаа бүснээс тас зуурчаад явсан хүүхэд нас минь юугаар ч сольшгүй ‘АЗ ЖАРГАЛ’ байлаа.
Та ч бас аавдаа зориулах үгээ дайгаарай.
Холбоотой мэдээ