2014 оноос хойш анх удаагаа Хятадын валютын нөөц зургаан сар дараалан өссөн тухай Ардын банк нь мэдээлэв. Долдугаар сарын сүүлд Хятадын валютын нөөц $ 3,081 их наяд доллар болжээ.
Үүнтэй зэрэгцэн Хятадын алтны нөөц өсч байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард алт нь $ 73,5 тэрбум, долдугаар сард $ 75,08 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрчээ.
2016 онд Хятадын валютын нөөц $ 320 тэрбумаар, харин 2015 онд үүнээс илүүтэй $ 513 тэрбумаар тус, тус буурсан байдаг юм.
Валютыг юанийг дэмжихэд голчлон зориулж байсан юм. Гэвч өнгөрсөн онд юанийн доллартай харьцах ханш 6,5%-иар унасан нь 1994 оноос хойших хамгийн огцом бууралт болжээ. Үүний дараа Хятадын эрх баригчид үндэсний валютын ханшийг дэмжих зорилгыг нь хэвээр үлдээн харин валютын зарцуулалтыг зогсоох үүднээс мөнгөний урсгалд хяналтаа чангатгасан байлаа. Юань өнгөрсөн оны аравдугаар сараас ОУВС-гийн валютын сагсанд орох болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ