Ж.Батзандан: Зээл чөлөөлнө | News.MN

Ж.Батзандан: Зээл чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Зээл чөлөөлнө

Ж.Батзандан: Зээл чөлөөлнө

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ардчилсан нам эрх баригч хүчин байхдаа “Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй“ гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Гэтэл одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх. Цөөнх болонгуутаа байр сууринаасаа ухарч байгаа юм уу? 

-Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дотор Ардын намын бүлэгтэй санал зөрөлдөж байгаа хэд, хэдэн заалт бий. Тухайлбал, УИХ-ын харьяанд Төрийн хяналтын хороо байгуулах тухай асуудал юм.

Социализмын үед Ардын хянан шалгах хороо гэж байсан. Түүний нэгэн адил ард түмнийг дарамталдаг, айлгадаг хороо байгуулахыг дэмжихгүй. Төрийн хяналтын хороог ямар зорилгоор байгуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой.

Сумын Засаг дарга нарыг ард түмнээс сонгодог байх ёстой. Энэ зарчим суух ёстой.

Эрх баригчид сонгуулийн ялагдлынхаа маргааш өдрөөс эхлээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай ярьж эхэлсэн.

Монголчуудыг өр, зээлийн дарамтаас салгах хуулийн төслийг Ерөнхийлөгч боловсруулж байгаа. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах юм бол өр, зээлийг чөлөөлөх бодлого хэрэгжихгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ бүх ард түмнээс асуух ёстой. Одоо юу болж байна вэ гэхээр зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн аймгаар явж, хэдэн дарга цуглуулж суулгаад саналыг нь авч байна. Үүнийгээ ард түмнээр хэлэлцүүлж байна гэж шоудаж таарахгүй л дээ.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарласнаар өр, зээл чөлөөлөх даалгаврыг хэрэгжүүлэх боломжгүй болно гэж та ярилаа. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэрэгжих хугацааг 2021 оны долдугаар сарын 1-н гэж заасан. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэнд халдах боломжгүй биш үү? 

-Нэг нам хүч түрж, хуулийн төслийг боловсруулж, түүнийгээ тулгаж, ард нийтийн санал асуулга явуулах замаар шийдэж болохгүй. Орон нутагт явж байгаа хэлэлцүүлэг нэртэй жүжгийг одоо зогсоох ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн илүү өргөн зөвшилцлөөр шийдэх ёстой.

Ардын намын олон хуульч хэлж байгаа. Энэ төсөл өөрөө томоохон агуулгын шинэчлэл авчирч чадахгүй. Эрэг шургийг чангалсан, эрх мэдлийг засаглалын зарим салаа мөчир лүү шилжүүлсэн өөрчлөлт гэж хэлж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд илүү нухацтай хандах ёстой.

Хэрэгжиж эхлэх хугацааны тухай асууж байна. Эрх баригч нам УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн нөхцөлд хэрэгжих хугацааг яаж л бол яаж дураараа өөрчлөх боломжтой. Яагаад гэвэл 2021 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжих юм гээд хамгаалалт хийгээд баталчихсан хууль байхгүй шүү дээ.

-Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга нь шууд сонгодог байхаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан. Энэ асуудал дээр ямар байр суурь барьж байгаа вэ? 

-Баг, хорооны Засаг даргыг сонгох асуудалд санал ихээхэн зөрөлдөөнтэй байгаа. Улс төрийн хүчнүүд, иргэдийн зөрүүтэй байр суурийг нэгтгэхэд тусгайлсан ажлын хэсэг гаргах ёстой болов уу.

-Иргэдийн өр, зээлийг чөлөөлөхөд нийт 5.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог танай бүлэг гаргасан байсан. Эх үүсвэрийг хаанаас босгох вэ? 

-Сонгуулийн өмнө Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид цалин, тэтгэвэр, сургалт, малчны зээлийн дарамтыг бууруулах чиглэлд санал хүргүүлсэн.

Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Нэг цохилтоор, нэг далайлтаар өр, зээл чөлөөлөх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. 4-5 жилийн хугацааны урт бодлогоор шийдвэрлэнэ. Шийдвэрлэх арга замыг тодорхойлохын тулд ажлын хэсэг ажиллаж байна.

-Бүлгээс Засгийн газарт намар, өвлийн бэлтгэл хангахтай холбогдуулж чиглэл өгнө гэсэн үү? 

-Монголын ажил амьдрал цалгардаж байна гэж Ардчилсан намын бүлэг үзлээ. Ийм дүгнэлт мөн гаргаж, эрх баригчдыг шахаж шаардаж өвөл, намрын бэлтгэлийг нь хангуулахаар болж байна.

Төрийн байгууллагууд одоо нойрноосоо сэрэх хэрэгтэй. Яам, агентлагаар бид явж байна, дандаа хаалттай хаалганууд. Дарга, сайд нар нь олдохгүй байна. Хэдхэн хоногийн дараа сургуул, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлнэ.

Төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг янзлах олон ажил хүлээгдэж байна. Ажлаа хийсэн аж ахуйн нэгж мөнгөө авч чадахгүй байна. Тендерт шалгарсан компани ажлаа эхэлж чадахгүй байна. Засгийн газар ажлаа хийгээч ээ, сонгуулийн шокноосоо гараач ээ гэж шаардаж байгаа.

Эрх баригч нам дотоод зодооноо зогсоогоод, урагшаа харж улс эх орныхоо төлөө ажлаа хийх ёстой. Сандал ширээ булаацалдсан эрх баригчдын зодооноос болоод монголчууд хохирч байна, Монголын ажил амьдрал цалгардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-09 182.160.5.66

2016 2020 onii songuuli

Avatar

zeel 2017-08-09 202.21.105.98

4-5 jil bhdaa yahav dee tuluh geseer baital chini yadarsan ard irged chini tuluud duussan bh blgui dee

Avatar

Зочин 2017-08-09 49.0.135.171

Сонгуулиас 5 хонгийн өмнө 4 н төрлийн ӨР тэглэнэ гэж нилээд ард иргэдийн толгойг угааж ерөнхийлөгчийн суудлыг зальдаж авсан Баттулга эхлээд сонгуулийн үеэр баримт нь дэлгэгдээд байсан өөрийнхөө ОФФШОРДОХ 1 1 тэр бум доллол өөртөө хамаарах нөхдийнхөө мөнгийг оруулаад ирвэл бусад нь амархан оруулна даа Тэгвэл ТҮҮНД Улсын баатар өгсөн ч яахав Идсэн уусан бусад юм нь ч яамайдаа

Avatar

Бялддууч оффшорчид. 2017-08-09 202.179.27.52

Хохь чинь Өр төлөөд л [Хориотой Үг] царайлаад чацагаа савируулаад явцгаа Хэдэн оффшорч авилагчдыг хамсаатан хөлсний кометчид солиорцгоож Дуртайгаараа та нар өрөө төл наадуулынхаа салтааг үнэрлэж хошногиыг нь долоогоод явцгаа Гоё шд

Avatar

unshigch 2017-08-09 103.26.195.238

choloono gej hudlaa l orsdiigoo dovuulgoj bgaa yum aa cholooloh gej yu baidag yum tegeed ch 4-5 jil gejee ter ued ene amlaltig ogson eronhiilogch chini baihgui bna chi ch baihgui

Avatar

Зочин 2017-08-09 174.205.15.122

Монгол гэж улгэрийн далай ард тумэн нь гэж ухэр малнууд байх юм даа Чоно гэдгийг нь мэдсээр байж хонио мануулдаг улс шуу дээ

Avatar

Zeel 2017-08-09 39.7.56.6

Yadaj huug ni bagasgaj esvel zogsooj ugvul bolono do ene heden ariljaanii bank ard irgediig neleen l heden jil muljluu sh de

Avatar

Зочин 2017-08-09 182.160.5.247

Зээлтэй болгоны зээлийн өрийг нийтийн хөрөнгөнөөс төлөх гэж АН тэнэгтэж байна Тэгвэл хүмүүсээ одоо бүх нийтээрээ зээл авах хэрэгтэй Тэгээд зээлийг маань төр засаг төлөх юм байна Очиж очиж барууны боловсролтой Батзандан гэгч ийм мунхаг юмс ярихаар бусад нь яах вэ Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалаа төрөөр төлүүлье бүх нийтээрээ тэтгэвэрийн даатгалаа төрөөр төлүүлье Ийм хөдөлгөөн өрнүүлье Чааваас ийм [Хориотой Үг] АН Монголыг Вэнэсуэл шиг болгох нь дээ

Avatar

Ахлам 2017-08-09 66.181.176.172

Батзандаан ах нар нь чамайг дэмждэг байлаа Дүү хүү чиний үгийг ардчилсан намын бусад нөхдөөс ард түмэн илүү сонсдог болсон Гэхдээ нэг юмыг сайн бодож дуугарах хэрэгтэй юм шиг санагддаг Зориг агсны хэлсэнчлэн " эхлээд эх орныхоо язгуур эрх ашгийг" гэсэн алтан сургаалыг боддог л гэж итгэж явлаа Гэтэл банкинд өртэй болгоны өрийг тэглэх тухай яриад байх боллоо Чамайг ингэж ярина гэж санасангүй Нурж унах тавилантай намын өчүүхэн явцуу эрх ашиг ер нь юу юм бэ Батзандан арай өөр " ТОМ" Батзандан байгаасай

Avatar

холын бодолгүй тэнэг удирдагчид 2017-08-09 103.11.193.202

зээл чөлөөлөөд Монголыг бэрхшээл шийдэгдэх үү Үгүй ш тээ Та нар зайлбал Монгол өөрөө босоод ирнэ

Avatar

Зочин 2017-08-09 122.201.24.141

ӨР ЧӨЛӨӨЛНӨ ГЭЖ БАЙХГҮЙ ЗАА ЮУ БИДНИЙ Л БАЯЛАГААР ЗААВАЛ ТӨЛӨГДӨХ БОЛНО ХУДЛАА ШОУДАХ ХЭРЭГГҮЙ ХАРИН Ч НААДАХ ЧИНЬ Л У Й В Р Ы Н ШИНЖТЭЙ САНАА Ч БАЙЖ МЭДНЭ

Avatar

Зочин 2017-08-09 202.9.40.129

Өнөөдөрийн улс төрийн их дарамт шахалтууд одоо бүр галзуурсан зээл чөлөөлнө гэдэг хатгаас эцсийн бурууг яах аргагүй МАН ийн Ж Эрдэнэбатын засгийн газрын эдийн засгийн бодлогоос болж ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны гор гарч байна Жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байхад МАН хотын орон сууцны хороололын хүүхдийн мөнгийг 2016 онд танаж тэгээд зогсохгүй 7 төрлийн татвар нэмж Чойжилсүрэн мэтийн эх орноо бодсон намаа хоёрт тавилаа гэдэг солиорлоос болж нам ялагдсан Жилийн өмнө УИХ -д 65 суудал авсан ард түмэн рүү Ж Эрдэнэбатын засгийн газар нулимсан УИХ-н сонгуульд оролцсон намын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажилласан Одоо МАН -г хагалан бутаргаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг ялаа батгана жоомнууд гүйлдэж эхэллээ Улс төргүй эдийн засаг улам унаж доройтдог гэдгийг Ж Эрдэнэбатын засгийн газар ойлгохгүй байгаа тул ерөнхий сайдын албан тушаалаасаа улс төрийн соёл гарган огцорч чадахгүй байна МАН ба улс орны лус төрийг юу болгоод орхисон сайн нягталж хараарай байдаш дуам эвгүйтэж 2020 оны гашуун үетэй золгоно

Avatar

Зочин 2017-08-09 202.9.40.129

АН арай хэтэрч байна Монголын ард түмний төлөө үндсэн хуулийг өөрчлөх гэж байна 2020 онд АН ийн ерөнхий сайд төрөхийг хэн мэдэх юм вэ яагаад хэний хатгаасаар Монголын хөгжлийн эсрэг үйл хөдлөл үг дугараад байгааг их гайхаж байна МАН сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд өгөх гээд 100 тэрбум төгрөг зах зээлд гаргахад ам доллар 7 хоногийн дотор 100 төгрөгөөр өссөн 4 зээлийг чөлөөлөх бол ам доллар 7000 төгрөгтэй тэнцэж Монголын газар нутаг хувийн болон нийтийн өмч хөрөнгө үнэгүйтэж гадаадын иргэдийн мэдэлд орно

Avatar

зочин 2017-08-09 119.40.103.162

Наад шоунд чинь ард түмэн хууртана гэж бодож байна уу [Хориотой Үг] уу даа ямар ч боломжгүй зүйл гэдгийг [Хориотой Үг] хүнч мэднэ шүү дээ "Хууль санаачилсан боловч УИХ зөвшөөрсөнгүй" гэнэ шүү дээ та нар ийм шоу хэнд хэрэгтэй вэ Баттулга аа иргэдийг битгий [Хориотой Үг] гэж бодоод басамжлаад байл даа АН-ын малнууд

Avatar

АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ 2017-08-09 59.153.115.59

ОЛОН ЮМ ЧАЛЧИЛГҮЙ ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХАСЧ ҮЗ

Avatar

Зочин 2017-08-09 66.181.182.150

Батзандан овоо шударга зөв ярьдаг хүн байсансан одоо ч бүр АН-тайгаа эвлэрээд эвдэрчээ

Avatar

Зочин 2017-08-09 66.181.182.150

Батзандан овоо шударга зөв ярьдаг хүн байсансан одоо ч бүр АН-тайгаа эвлэрээд эвдэрчээ

Avatar

Oo 2017-08-09 112.72.11.120

Batzandan saihan hudlaa shaaj bna Hogiin [Хориотой Үг]

Avatar

зочин 2017-08-09

Хариуцлагагүй хяналтгүй бурнааш

Avatar

Зочин 2017-08-09 203.91.118.180

тэнэглэл

Avatar

Зочин 2017-08-09 202.5.196.58

ингэж ард түмнээр тоглож болохгүй [Хориотой Үг] л биш бол хэнч үүнийг мэднэ шүү дээ

Avatar

Та нарыг мэднээ 2017-08-09 202.131.226.116

Малчдын тэтгэврийн цалингийн зээл чинь та нарыг 4 5 жилийн бодлогоор асуудлаа шийдэх гэсээр байтал чинь дуусчихна ш дээ анх ярьж байхдаа сонгуулиас өмнө авсан зээлийг тэглэнэ гээ биздээ

Avatar

Зочин 2017-08-09 66.181.187.144

Jinhene jujigchin baagii ug uildel ni dandaa zurnu Iim nohduudiig turd gargasnaas bolj manai uls dampuurch baigaan

Avatar

Зочин 2017-08-09 66.181.187.144

Jinhene jujigchin baagii ug uildel ni dandaa zurnu Iim nohduudiig turd gargasnaas bolj manai uls dampuurch baigaan

Avatar

Зочин 2017-08-09 66.181.187.144

Jinhene jujigchin baagii ug uildel ni dandaa zurnu Iim nohduudiig turd gargasnaas bolj manai uls dampuurch baigaan

Avatar

Зочин 2017-08-09 66.181.177.138

"Өр чөллөлөх" шиг амархан юм байхгүй Энэ нь Х Баттулга Ерөнхийлөгч "Өр чөлөөлөх" хуулийн төсөл боловсруулан УИХ-д оруулна Мэдээж эдийн засгийн боломж байхгүй учраас УИХ хүлээн авахгүй тэгэхээр нь "Харж байгаа биз яг өр чөлөөлөх гэсэн чинь муусайн комунистууд зөвшөөрсөнгүй" гээд л зарлачихна Тэгээд л Х Баттулга Ерөнхийлөгчийн "Өр чөлөөлөх" амлалт "БИЕЛЧИХЭНЭ"

Avatar

Зочин 2017-08-09 66.181.182.150

Яг тэгэх гэж байгаа юмдаа шоучингууд

Avatar

Зочин 2017-08-09 66.181.160.60

Тэгээд МАНгаруудыг 20 онд нам ша а на

Avatar

BOLD 2017-08-09 103.229.121.139

POPULISM HIIHEE BOLIO

Avatar

Үнэн 2017-08-09 202.131.225.150

Батзандан бол Монголын төрөөс далд ороосой л найз шүү дээ

Avatar

иргэн 2017-08-09 203.169.50.98

Өр чөлөөлөх асуудал Үндсэн хууль зөрчсөн том үйлдэл болно шүү Үүнээс болж Үндсэн хуулийн хямрал нүүрлэхийг үгүйсгэхгүй

Avatar

Зочин 2017-08-09 182.160.3.106

УИХ -ын гишүүн жижигхэн авгай Нарантуяа ерөнхийлөгч зээл төлөх амлалт аваагүй гэж дур гутмаар унжиж байх юм

Avatar

Зочин 2017-08-09 182.160.3.106

Бас тэр УИХ -ын гишүүн жижигхэн [Хориотой Үг] Баттулга зээл төлөх амлалт аваагүй гэж дур гутмаар унжиж байна лээ Ийм [Хориотой Үг] амлалтын зөвшөөрдөг тэгээд бас СХЗ -ны дарга байсан гэхээр дургүй хүрч байв Ийм гарцаагүй амалчихсан юман дээр ядаж [Хориотой Үг] байж сурмаар юм

Avatar

Зочин 2017-08-09 182.160.3.106

Иргэдийн авсан зээлийг засаг өмнөөс нь төлнө гэдэг үнэхээр эрүүл бус явдал Гадаадынхан сонсвол ичмээр тэнэглэл Тэгвэл одоо бүгдээрээ зээл авч татвар төлөгчдийн мөнгөөр тэр зээлийг нь төлье Огт боломжгүй асуудлаар ард иргэдээ хуурч толгойг нь эргүүлэх ямар хэрэг байнаа Энэ Батзандан Жэнкоос овоо мөнгө авч дээ зайлуул Гутмаар юмс ярих юм даа АН минь дээ Очиж очиж барууны боловсролтой Батзандан ингэж тэнэгтэхээр бусад нь ч Хөөрхий саяын сонгуульд АН бохироор ялсан бол 2020 онд ялагдах угтвар нөхцөлөө хангачихсан гэсэн үг С Эрдэнийн ЕС болох мөрөөдлийг жэнко үгүй хийсэн дээ Амьдрал ингэж л өрнөдөг Булхайн олон амлалтаар ялсан бол үйлийн үрээ төлөх л болно

Avatar

Зочин 2017-08-09 202.21.120.66

популизмаа болиочээ АН-ханаар шахуулж шаардуулаагүй өвлийн бэлгэл ажлын талаар ЗГ хуралдаад шийдвэрээ гаргаад явж л байгаа ш дээ үнэнийг гуйвуулах гэж өөрийгөө доошоо хийлээ энэ хуулийг 2021 оны 7 сараас мөрдөх юм бол Женкод хамааралгүй юм байна Женко өр зээлнээс чөлөөлөх л хэрэгтэй

Avatar

Зочин 2017-08-09 202.9.42.202

АН ыхан угаасаа хэлсэн үгээ гуйвуулдаг цагаандаа гарсан худалч нөхдүүд шүү дээ Тэд мундаг чадварлаг шуналгүй байтлаа улс орныг ингэтэл нь элгээр нь хэвтүүлэх үү Бараг тооцоо бодож алсыг харж чадах толгой сийргэр нь амаржаргал баярцогт 2 л бдаг гсн Тоондоо ч муу чадваргүй нам гэж дотроо ярилцдаг л юм билээ Түүн дээрээ женко залины хүүдий юу ч гэж ард түмнээр тоглож чадна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж