Л.Одгэрэлийн араас олон шүүгч бэлтгэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Л.Одгэрэлийн араас олон шүүгч бэлтгэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалтад оролцохоор маргааш Ираны нийслэл Тегераныг зорих гэж байна.

Фото: Азийн залуучуудын АШТ-2017. О.Ануужин шагналаа авах үеэр. 2017.07.31

Монголын эмэгтэй шүүгчдээс олон улсад эх орноо төлөөлөн оролцож байгаа цөөн шүүгчид бий. Тэдний нэг хүндийн өргөлтийн олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Тэрбээр өнгөрөгч сард Непалд болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай шүүжээ. Мөн тус тэмцээний үеэр эмэгтэйчүүдийн 63 кг-д мөнгөн медаль хүртсэн О.Ануужингийн шагнал гардуулах арга хэмжээнд оролцсон байна. Энэхүү тэмцээнд Ц.Хосбаяр дасгалжуулагчтай баг тамирчид өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Л.Одгэрэл 2017 он гарсаар олон тэмцээнийг шүүн явуулжээ. Тэрбээр Туркмэнистаны Ашгабат хотод зохиогдсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын Бангкокт болсон Өсвөрийн ДАШТ болон Япон улсын нийслэл Токио хотноо зохиогдсон Залуучуудын ДАШТ-д шүүгчээр ажиллажээ. Мөн одоо түүнийг Тайвань улсад зохиогдох Оюутны их наадмын тэмцээн хүлээж байгаа аж. Мөн  Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ээлжит Их хуралд эх орноо төлөөлөн оролцсон байна.

Олон улсын олон тэмцээнд эх орноо төлөөлөн шүүгчээр оролцож байгаа Л.Одгэрэл өдгөө Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газарт дасгалжуулагчаар ажилладаг байна.

Сүүлийн жилүүдэд Монголын хүндийн өргөлтийн охидын баг өндөр амжилтыг үзүүлсээр ирсэн. М.Анхцэцэгийн араас олон тамирчид төрөн гарч байгааг дасгалжуулагч Ц.Хосбаяр хэлж байсан юм. Тэгвэл хүндийн өргөлтөөс мөн олон улсын шүүгч төрөн гарсаар байна. Л.Одгэрэлийн араас олон шүүгч нарын олон улсын шалгалтаа өгөөд эхэлснийг Монголын хүндийн өргөлтийн холбооноос мэдээллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж