Хятадын Тайваны Тайпей хотноо наймдугаар сарын 19-30-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын Зуны 29 дүгээр “Универсиад” их наадам болно. Тус наадамд 160 орны 12 мянга орчим тамирчид спортын 19 төрөлд өрсөлдөх юм. Манай улсаас тус наадамд спортын есөн төрөлд 53 тамирчин өрсөлдөх юм.
“Универсиад” их наадамд амжилттай оролцож, медальт байрт шалгарсан тамирчдад Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор болжээ. Наадамд түрүүлсэн тамирчныг 30 сая, мөнгөн медаль 15, хүрэл медаль хүртсэн тамирчныг 10 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Энэ удаагийн наадамд манай тамирчдаас жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, хөнгөн атлетикийн эрэгтэй хагас марафоны баг медаль хүртэх магадлалтай аж. Нийт баг тамирчид, албаны нийлсэн 76 хүний бүрэлдэхүүнтай баг Тайваныг зорих юм байна.
Монголын оюутны баг тамирчдыг үдэх гаргах арга хэмжээ ирэх баасан гаригт /2017.08.11/ 11.00 цагаас БСШУСЯамны 4 давхарт болох аж.
Универсиадын талаарх мэдээллийг Mongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо хуудас болон http://mssf.mn/ мэдээллийн сайтаар хүргэх юм байна.
Ч.БОЛОР