Ирээдүйн судлаачид Монголын түүхийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Ирээдүйн судлаачид Монголын түүхийг судалж байна

Ирээдүйн судлаачид Монголын түүхийг судалж байна

Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрт тэнцсэн долоон улсын есөн залуучууд өнөөдөр Монголын эртний түүх, Монголын бахархалт түүх, Монголын орчин үеийн түүхийн хичээлийг судалж байна. Салбартаа тэргүүлэх доктор, профессор багш нар болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал, ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан С.Цолмон, ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Н.Хишигт зэрэг багш нар Монголын түүхийн асуудлаар ирээдүйн олон улсын Монгол судлаач нартай санал бодлоо солилцсон юм.

Үүний дараагаар, долоон улсын есөн залуучууд Богд хааны ордон музейтэй танилцах юм. Ирээдүйн Монгол судлаач нарт музейн тайлбарлагчид болон ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар Богд хааны үеийн Монгол улсын түүхийг тайлбарлан таниулах юм байна.

Ийнхүү долоон улсын есөн залуучууд Монголын түүх, зан заншил, соёл ахуйтай танилцаж, эрдэмтэн багш нартай түүхийн асуудлаар санал бодлоо солилцож байна. Тэд энэ сарын 10-ны өдөр хөдөө, орон нутгийг зорьж, мал маллах, цагаан идээ хийх аргачлал болон монгол гэр барих, буулгах арга ухаанд суралцах ажээ.

Сонирхуулахад, дээрх оюутнуудын бичсэн ‘Миний мэдэх Монгол орон’ зохион бичлэгтэй танилцах боломжтой ба тус зохион бичлэг Элбэгдорж хүрээлэн фэйсбүүк хуудсанд тавигдсан байна.

Бэлтгэсэн: Ц.УРАН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж