Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов | News.MN

Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

Махны экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан өнөөдөр /2017.08.08/ Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг нар даргалж оролцов.

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралдааны эхэнд Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлж, ЗГХК-ын 15 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.3 хувьд хүрсэн байна. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг даван туулахаар тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан. Эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэв.

2016 оны байдлаар Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 43.0 сая ам.доллар /2010 онд 10 сая ам.доллар/, үүнээс экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байгааг дурдав. Экспорт 2,9 сая ам.доллар /гянт болдын хүдэр үхэр, адууны шир, шевро, гэх мэт/, Импорт 40,1 сая ам.доллар /цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн /будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг/, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд гэх мэт/ байна.

Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг 2017-2019 онд Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх, Монгол Улсаас ямааны гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн Вьетнамд, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа худалдан авах боломжтой. Эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын яам онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Вьетнам Улсад хийсэн айлчлалаар мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлоход чухал ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанаар Хүнсний эрүүл ахуйн Гэрчилгээг тохиролцсоноор хоёр улсын хооронд хүнсний бараа, бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. Тиймээс 2017-2018 онд эхний ээлжинд туршилтын журмаар Монголоос 200 тонн гүн хөлдөөсөн ямааны мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бусад бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг дэмжиж хэрэгжүүлэх саналыг энэ удаагийн хурлын үеэр хөндөв.

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыонг-тэй ЗГХК-ын 16 дугаар хуралдааныг хамтран зохион байгуулсанд баяртай байгааг илэрхийлж, энэхүү яриа хэлэлцээ нь Монгол, Вьетнам найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2017-08-08 202.131.230.238

vetnam geji hulhidaji hyatadruu gargana

Avatar

БААГИИ 2017-08-08 66.181.176.72

ВЬЕТНАМААС ДАЛАЙН БҮТЭЭГДХҮҮН АВЧ БОЛОХГҮЙ МЕКОНГ БИЛЭВ ҮҮ МӨРНИЙ ХОРТ БОДИСТОЙ ЗАГАС ИРНЭ ТОГСИНИЙГ НЬ ИЛРҮҮЛДЭГГҮЙ БОДИС ХЭРЭГЛЭДЭГ ТУЛ АНУ ХҮРТЭЛ МЭДДЭГГҮЙ ГЭСЭН

Avatar

Зочин 2017-08-08 43.242.243.75

НӨХӨР САЙД УЯАЧ НЬ МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЭД Л ЦУУРААД ЯВАХ ЮМ АРААР НЬ ЕСӨН ШИДИЙН МАЛЫН ӨВЧИН НЭМЭГДЭЭД Л ГАРААД БАЙХ ЮМ МАЛЫН ӨВЧНИЙГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МАХ ГАРГАНА ГЭЖ БҮЛТЭРЧ ЯАНА ДАА

Avatar

Zochin 2017-08-08 183.81.169.78

Gan bolj urgats aldah ni zud bolj mal horogdoh ni Ajlaa hiigeechee Lam said uyach said tusulchin said Butehgui nuhur

Avatar

irgen 2017-08-08 202.131.232.82

burmaa bolon ariumbold iin ued ajillaj bsn nohduudiig avch hayhgui bol tanai yam saijrahgui eeee

Avatar

exportloh mahniihaa 2017-08-08 202.9.41.253

uniig hangallttai uneer zarah heregtei medeegeer garch bgaa shig 2 3$ oor 1 kg iig ni zaraad bval arai dendenee irged ni dotooddoo 10 000 tugruguur mah avch heregledeg bhad gadnii ulsad irgeded terneesee dahin hyamd zaraad bj bolohgui bizdee gadniihan mongol maliin mah amttai tedgiig medcheed australia aas america aas bish mongoloos awah geed bgaad uchir bii ter ni baigaliin garaltai nuudlii gedeg utgaaraa

Avatar

зочин 2017-08-08 103.14.36.6

ажиллаж чадаж байхад хэн юу хэлэхийн өөрсдөө юу хийж бүтээсэн бэ Зүгээр л наад хүнийхээ ажлыг хийлгээ

Avatar

Зочин 2017-08-08 183.81.169.78

Энэ уяач нөхөр одоо хөдөө явж ажлаа хийгүй худлаа өөрийгөө рекламдаад өрөөндөө шигдээд суух юм Яам нь тэр чигтээ наадам зохион байгуулдаг болсон Төрийн нарийн нь газар тариалангийн бизнесдээ улаараад ажлаа мартсан Энэ 2 нөхрийг солих нь зөв

Avatar

долоогч нар ичиж амьдар 2017-08-08 202.9.41.125

долоогч нар ичиж амьдар

Avatar

зочин 2017-08-08 103.14.36.6

махны экспортын нэмэгдүүлнэ гэдэг маш чухал шүү Сэргэлэн сайдад амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж