Дота хоёрын долоо дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн урд шөнөөс /2017.08.08/ эхэлсэн. Эхний өдрийн байдлаар “Upper bracket” буюу дээд шатанд IG, Newbee гэсэн Хятадын хоёр баг тунаад байна. Мөн хоёр дахь өдрийн дээд шатны тоглолтод LGD, LFY багууд VP, TNC-ийн эсрэг тоглохоор болоод байна. LGD, LFY баг нь “group stage”-д хамгийн өндөр чансаатайгаар хүчирхэг байгаагаа харуулсан.
Он оны дэлхийн аваргуудын зүй тогтлоос харвал энэ жил Хятад баг түрүүлэх учиргүй. Гэвч дээд шатанд одоогоор дөрвөн хятад баг үлдээд байгаа нь энэ жил “Улаан”-ууд аварга болох өндөр магадлалтай болгож байна.
Хамгийн их хөгжөөн дэмжигч, фэнүүдтэй EG, Team Secret, OG, Team Liquid багууд доод шатанд үлдсэн. 10 сая ам.долларын төлөөх хамгийн ширүүн өрсөлдөөн доод шатны тоглолтуудад үлдсэн тав хоногт үргэлжилнэ.
Өчигдөр үзэж амжаагүй бол үндсэн арга хэмжээний нээлтийг дороос үзнэ үү
Г.ТҮШИГ
Холбоотой мэдээ