“ACEAH”-ы сайд нарын уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

“ACEAH”-ы сайд нарын уулзалт болж байна

Компанийн нийгмийн хариуцлагын Азийн дээд хэмжээний уулзалт, форум есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болох гэж байгаа талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2017 оны наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж буй “АСЕАН”-ы Бүсийн чуулганы (АРФ) Сайд нарын 24 дүгээр уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас авран хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. 

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Ен Хо, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Федерика Могерини нартай хоёр талын уулзалт хийжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна.

Энэ удаагийн уулзалтын үеэр АСЕАН үүсч байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байгаа юм байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж