Сүмо бөхийн Бүх Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.08.5-6/ Токио хотноо боллоо. Тус тэмцээний аваргын төлөөх барилдаанд Монголын хоёр бөх хүч сорьсноос А.Амарсанаа түрүүлж, С.Бямбасүрэн үзүүрлэсэн юм.
95 дахь удаагаа болсон спортын их наадмын сүмо бөхийн төрөлд түрүүлсэн “Жохокү” ахлах сургуулийн сурагч А.Амарсанаа ахлах сургуулийн Ёкозүна цол хүртлээ. Тэрбээр Монгол улсаас ахлах сургуулийн Ёкозүна цол хүртсэн анхны сүмоч болсон юм.
Мөн энэхүү барилдаанд дэд байранд орж, мөнгөн медаль хүртсэн С.Бямбасүрэн Д.Дагвадорж аваргын том ах Д.Сугаррагчаагийн хүү аж.
Ч.БОЛОР