Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо

Налайх дүүрэгт хөл хорио тогтоолоо

Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа ажээ.

Уг малын гоц халдварт өвчний талаар Налайх дүүргийн Мал эмнэлэг, үржлийн мал эмнэлгийн малын их эмч Г.Хүдэрчулуун мэдээлэхдээ “Малын гоц халдварт хорт салт халуурал өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Одоогоор өвчний улмаас нэмж мал хорогдоогүй байна. Хорт салст халуурал өвчний улмаас нэг өрхийн нэг үхрийг устгалд оруулсан. Өвчний голомт гарсан айлд 15 үхэр, 63 адуу байдаг. Тэр айл нь өөрөө хашаандаа худагтай. Айлын хашаа хороо, малын зэлийг ариутгаж, малд үзлэг хийж байгаа. Тууврын хонинос халдварласан байж болзошгүй” гэсэн юм.

Малын хорт салст халуурал өвчин нь хониноос халддаг, өвчилсөн малын нүд өвдөж, маш өндөр халуурч, нүд нь сохрох шинж тэмдэг илэрдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж