“Samsung”-ын өв залгамжлагчид ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

“Samsung”-ын өв залгамжлагчид ял төлөвлөжээ

“Samsung”-ын өв залгамжлагчид ял төлөвлөжээ

Өмнөд Солонгосын прокуророос авлигын хэрэгт холбогдсон “Samsung” группын өв залгамжлагч, экс дэд захирал И Жэ Ёнд 12 жил шоронд хорих ял тулгахаар төлөвлөжээ. Тэрбээр экс ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотны найз Чой Сун Шилд их хэмжээний авлига өгсөн хэргээр шалгагдаж буй. “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ён нийтдээ 43.3 тэрбум воны авлига өгсөн хэрэгт буруутгагдаж байна.
Үүний зэрэгцээ И Жэ Ёны хэрэгт холбогдуулан “Samsung” группын өөр гурван захиралд 10 хүртэл жил шоронд хорих ял оноох хүсэлтийг прокуророос шүүхэд тавьжээ.

Чой Сун Шилд холбогдох авлигын дуулианаас үүдэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ албан тушаалаасаа огцорсон билээ.

И Жэ Ён өнгөрсөн хоёрдугаар сард баривчилж, шүүх ажиллагаа дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн юм. Үүнээс хойш 53 удаагийн шүүхийн сонсгол явагдаж, 59 хүнийг гэрчээр дуудан оролцуулжээ. Дараагийн шүүхийн сонсгол наймдугаар сарын 25-нд болох аж.

Б.ТУЯА

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж