“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо

“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо

Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.

Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын найзалж нөхөрлөх харилцан хөгжихөд оршино. Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утаг Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцож авьяас чадвар, ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж