Эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газраас 2017 оны долдугаар сарын 31-нээc наймдугаар сарын 04-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 94 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж