"Сайн аав"-тай баяраа тэмдэглээрэй

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

"Сайн аав"-тай баяраа тэмдэглээрэй

"Сайн аав"-тай баяраа тэмдэглээрэй

Манай улс 2003 онд ‘Монголын эрэгтэйчүүдийн холбоо’ -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай ажээ.

Аавуудын тухай олон кино дэлгэцэнд мөнхөрсөн байдаг. “Улаанбаатар” такси компаний жолооч Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн, бодит амьдралаас сэдэвлэсэн ‘Сайн аав’ уран сайхны киног өнөөдөр Юнивэйшн, Скаймедиа, ЛүүкТВ, ДидиэшТв-ээс хүлээн авч үзэх боломжтой юм.

Эгэл жирийн аав хүний гэр бүлээ гэсэн амьдралын төлөөх тэмцэл дунд аз жаргал хаана байдгийг илүү тодоор дүрсэлсэн энэхүү гэгээлэг уран бүтээлийг ‘Про стар’ фильм бүтээсэн төдийгүй уг бүтээл нь үзэгчдийн таашаалд нийцсэн кино болж чадсан билээ. Өнөөдөр үзэгч та бүхэн АйПи тв-эс хүлээн авч үзэх боломж бүрджээ.

‘Про стар’ филмийн уран бүтээлчид тун удахгүй үзэгч та бүхэнтэйгээ ‘Мөрөөдөл’ уран сайхны киногоороо уулзах юм байна. Уг кинонд 10-12 насныхан голлох дүрүүдийг бүтээж байгаагаараа онцлог юм. Хүүхдийн гэх тодотголтой кино орчин цагт хуруу дарам цөөн, өдрийн од мэт ховор хийгдэх болсон энэ үед ийнхүү бүх насныхан үзэх тохиромжтой хүүхдийн уран бүтээл хийж байгаад олон аав, ээжүүд талархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж