АНУ-аас Ливаны өмнөд хэсэгт НҮБ-ын энхийн сахиулах ажиллагааг өргөжүүлэх санал гаргажээ. НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэли Ливаны өмнөд хэсэгт Хезболлах зэвсэгт бүлэглэлийн хэргийг мөрдөн шалгах шаардлагатай гэдгийг мэдэгдсэн байна. Ливан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ наймдугаар сарын сүүлээр Аюулгүйн зөвлөлд санал хураалтаар шийдэх аж. Түүнчлэн НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутеррес Ливаны асуудлаар Израйль, Палестины албаныхантай айлчлалынхаа үеэр хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хезболлах бүлэглэлийн эсрэг олон сар үргэлжилсэн Израйлийн дайнд АНУ ар тал байсаар ирсэн юм. 2006 онд өрнөсөн дайны улмаас Ливаны 1200 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд бол Израйлийн 160 цэрэг амь үрэгджээ. Үүний дараа НҮБ-аас Ливанд энхийг сахиулах ажиллагааг зохион байгуулж, 10500 цэргээ байршуулан гал зогсоох гэрээг сахиулах болон, хилээ хамгаалахад Ливаны засгийн газарт тусалж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse