Усайн Болт буухиа гүйлтэд уралдах уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Усайн Болт буухиа гүйлтэд уралдах уу?

”3 охин” хамтлагийн Соло

Английн Лондон хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ эдгээр өдрүүдэд болж байна. Энэ сарын 4-д эхэлсэн дэлхийн аваргын тэмцээний гол баатар бол ойрын зайн гүйлтийн цагийг эзэлсэн их аварга Усайн Болт билээ. Ямайкын алдарт гүйгч энэ удаагийн ДАШТ-д оролцсоны дараа спортын карьераа өндөрлүүлнэ гэдгээ зарласан. Гэхдээ тэрбээр 100 метрийн уралдаанд АНУ-ын Жастин Гатлин, Кэти Ледеки нарын ард орж, хүрэл медаль хүртсэн юм. Хэрвээ тэр энэ зайд түрүүлсэн бол дэлхийн аваргын 12 дахь алтан медалиа авах байлаа. Уралдааны дараа Болт алга ташин хөгжөөн дэмжигч нартаа хүндэтгэл үзүүлсэн. Одоо буухиа гүйлтийн уралдаан үлдсэн байгаа. Гэхдээ Болтыг дахин харахыг хүссэн хөгжөөн дэмжигчид наймдугаар сарын 12-ны өдрийг хүлээж байна. Хэдийгээр урьдчилсан мэдүүлэгт Болтын нэр байгаа ч түүний уралдах эсэх нь тодорхойгүй байна. Юутай ч Болд 4х100 метрийн гүйлтэд гүйх болов уу гэсэн хүлээлт үүсэж эхэллээ.

Их спортын “Хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн 16 удаагийн ДАШТ энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж