Инстаграммын хамгийн хөгжилтэй, халамжтай аавууд
Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Аав гэдэг бол хүүхдүүдийнхээ хувь баатар нь байдаг билээ. Энэ өдрийг тохиолдуулан инстрагмм дахь халамжтай аавын хөгжилтэй агшныг хүргэж байна.
Саймон Хупер – @father_of_daughters
Саймон бол дөрвөн хүүхдийн эцэг. Түүний инстаграмм хуудаснаас хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа тухай мэдэж болно. Тэр сэтгэл хөдлөлөөсөө хэзээ ч ичдэггүй бөгөөд түүний зураг хөгжилтэй сэтгэгдлээр дүүрэн байдаг.
Майкл Кортингтон – @asialovesdaddy
Майкл эхнэрээсээ гурван жилийн өмнө салсан. Гэхдээ тэр Эйшей охинтойгоо ихэнх цагаа өнгөрүүлдэг ажээ.
Майк – @daddy_freckle
Майк бол хоёр хүүхдийн эцэг. Тэр гэр бүлтэйгээ цагийн өнгөрүүлэх дуртай нэгэн.
Алекс ба Эш – @my_gym_dad
Эш охиндоо маш их хайртай. Тэр охиныхоо төлөө уран сайхны гимнистикаар хичээллэхэд ч бэлэн ажээ.
М.УРАН