Зураг түүх өгүүлнэ. 1986 онд хуучнаар ЗХУ-ын нийслэл Москвад болсон “Сайн санааны тоглолт”-ын үеэр АНУ-ын Дэйв, Марк Шульц, ОХУ-ын Аслан, Махарбек Хадарцев гээд ах дүү хүчтэнүүдийн хамтдаа татуулсан түүхэн зураг. Зүүн гар талаас ДАШТ-д гурав түрүүлж, нэг хүрэл медаль хүртсэн ЗХУ-ын хүнд жингийн шилдэг бөх Аслан Хадарцев. Тэрбээр 1990 онд ид амжилт гаргах 29 настайдаа авто ослоор өөд болсон. Хоёр дахь нь Марк Шульц. 82 кг-ын жинд “Лос-Анжелес-1984” олимп, 1985, 1987 оны ДАШТ-д түрүүлж явсан хүчтэн юм. Удаах нь түүний төрсөн ах “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальт алдарт бөх Дэйв Шульц. Түүний хувьд 1996 онд өөрийн найз, АНУ-ын бизнесмен Жон Дюпон гэгчид буудуулж харамсалтайгаар амь үрэгдсэн. Харин сүүлийн эрхэм бол олимпийн хошой алт, нэг мөнгө, ДАШТ-ий таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт домогт Махарбек Хадарцев. Өдгөө Хойд Осетийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч албыг хашиж байгаа.
Эх сурвалж: http://wrestling.mn