Власкогийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

Власкогийн аминд хүрсэн этгээдийг баривчилжээ

Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хатуу анхаарууллаа.

Долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эргээс залуучуудын Европын хошой аварга Буриадын 20 настай авьяаслаг бөх Юрий Власкогийн цогцсыг олсон билээ. Бусдын гарт хэрцгийгээр алуулсан Власкогийн аминд хүрсэн сэжигтнийг баривчилж мэдүүлэг авчээ. Түүний аминд хүрсэн этгээдийг наймдугаар сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Талийгаач тухайн үед өөр рүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ. Ер нь буриадууд бөхчүүддээ нэлээд хатуу ханддаг бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй юм.

ЭХ СУРВАЛЖ: wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж