2017 оны Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 3-6-ны өдрүүдэд “Скай Ресорт” байрлах “Маунт Богд” гольфийн талбайд боллоо. Энэ жилийн УАШТ-д эрэгтэй 58, эмэгтэй 13 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний дүн гарахад медалистийн төрөлд эрчүүдээс О.Оюунболд түрүүлж, хоёр жил дараалан цомын эзэн болсон бол эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Батнаран аваргын цомыг хүртлээ. Б.Батнаран тус цомыг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм.
ДҮН:
Медалист төрөл:
Эрэгтэй:
- О.Оюунболд /Спортын мастерын болзол хангаж, улсын аваргад хоёр жил дараалан түрүүллээ/
- Д.Өлзийдэлгэр
- Г.Мөнгөншагай
Эмэгтэй:
- Спортын мастер Б.Батнаран /Улсын аваргын гурав дахь цомоо хүртлээ/
- Н.Намуунаа
- Г.Алтанбилэг
Handicap-ийн төрөл:
Эрэгтэй: 1. Б.Мөнхжаргал, 2. Ж.Анарбат, 3.С.Мөнхжаргал
Эмэгтэй: 1. Д.Батмөнх, н.Баасанжаргал, 3.Д.Ичинноров
Эрэгтэйчүүдийн Longest drive О. Оюунболд, эмэгтэйчүүдийн longest drive Г. Алтанбилэг, эрэгтэйчүүдийн Nearest to the pin С. Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн Nearest to the pin Б. Батнаран шалгарсан юм.
Ч.БОЛ