АНУ-ын Нью-Йорк хотноо Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг сөнөөсөн террорист халдлагын үеэр амь үрэгдсэн олон мянган хүний олонхыг нь одоо болтол хэн болохыг нь тогтоох ажил үргэлжилж байна. Халдлагын үеэр 2753 хүн амь үрэгдсэнээс 1641 хүний хэн болохыг тогтоож нутаглуулсан аж. Сүүлд хэн болохыг нь тогтоосон хохирогч эрэгтэйн цогцсыг гэр бүлийнхнийх нь ДНК-ын шинжилгээний тусламжтайгаар таньжээ. Үүнээс хоёр жилийн өмнө өөр нэгэн хохирогчийг хэн болохыг мөн тогтоосон байв.
Халдлага гарсан есдүгээр сарын 11-ны хар өдрийг АНУ-д жил бүр хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэх болжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА