Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх сүлжээний тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл манай улсад ирээд байна. Тэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, байгууллага, хамт олныг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөлдсөн байна. 2019 онд манай улсад Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн IV их хурал болохоор болжээ. Уг их хуралд 200 гаруй орны төлөөлөл оролцох юм байна.
Ч.БОЛ