12 дахь удаагийн “Авьяаслаг америкчууд” шоуны нэвтрүүлэгт монголын оролцогчид оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус шоунд “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчийн нэг Б.Шижирбатаас гадна Б.Баттулга гэх залуу оролцсон юм. Тэгвэл Б.Баттулга гуравдугаар шатанд шалгарч чадаагүй байна. Урт модны хоёр үзүүрт гал асаан, түүнийгээ толгой дээгүүрээ эргүүлж, шүүгчдийг суулгаж үзүүлсэн үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл монголын хүчтэн маань тэмцээнээ өндөрлүүлжээ.
“Авьяаслаг америкчууд” шоунд амжилттай оролцсон Б.Баттулга АНУын Чикаго хотод эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Одоогоор “lake shore Academy”-д гимнастикийн дасгалжуулагчаар ажилладаг аж. Мөн циркийн бэлтгэл сургуулилт хийж, чөлөөт уран бүтээлчийн хувиар тоглолтод оролцдог байна. Тэрбээр 2005 онд МУИС-ийг түүхийн багш, археологич мэргэжлээр төгссөн ч Д.Энхтүвшин багшийн удирдлага дор акробатаар хичээллэжээ. Б.Баттулга АНУ-д ирээд долоон жил болж байгаа аж.
“Авьяаслаг монголчууд” шоуны энэ жилийн дугаарт Монголоос дөрвөн хүн оролцсон ч гуравдугаар шатанд нэг ч хүн үлдсэнгүй.
“Авьяаслаг америкчууд” шоу АНУ-ын бүх мужар явж, шалгаруулалт зарладаг байна. Энэ жилийн хувьд 10 мянган үзүүлбэрээс 200-г нэгдүгээр шатанд шалгаруулж, үүнээс 80 үзүүлбэрийг хоёрдугаар шатанд үлдээсэн байна.
Ч.БОЛ