“Өгөөж”-ийн уулзварыг хоёр хоног хаалаа

Хуучирсан мэдээ: 2017.08.08-нд нийтлэгдсэн

“Өгөөж”-ийн уулзварыг хоёр хоног хаалаа

“Өгөөж”-ийн уулзварыг хоёр хоног хаалаа

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдөр /2017.08.07/ өглөөний 07.00 цагаас 9-ний өдрийн 07.00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Уг уулзварыг зургаан эгнээ, зорчих хэсгийн өргөнийг 21 метр, явган хүний замыг 1.5-3.0 метр хүртэл өргөтгөн шинэчилж байгаа юм.

Иймд хоёр хоногийн турш уг уулзвараар нэвтрэх боломжгүй тул жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж