Эрүүл арьс гэдэг гоо үзэсгэлэнгийн гол үндэс. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай манай оронд арьсаа аль болох зөв арчлах нь маш чухал. Иймээс та бүхэнд эрүүл арьстай байх зөвлөгөөг хүргэж байна.
- Арьс арчилгааны элдэв бүтээгдэхүүн туршиж үзэхээсээ өмнө заавал таны арьс ямар төрлийнх бэ гэдгийг мэргэжлийн хүнээр тодорхойлуулаарай
Учир нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид саван, нүүр цэвэрлэгч гээд бүхий л бүтээгдэхүүнээ хүний арьсны онцлогт тохируулан үйлдвэрлэдэг болсон. Иймээс та өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгох нь чухал.
- Ус их уу
Чийгшил гэдэг арьсыг үрчлээтэхээс хамгаалдаг. Энэ нь зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр чийгшүүлнэ гэсэн үг биш. Иймээс та өдөрт тутамдаа дотроосоо үргэлж чийгшлээ сэргээж, хадгалж байх хэрэгтэй.
3. Арьсаа өдөрт 1-2 удаа цэвэрлэ
Арьс арчилгаанд энэ бол хамгийн чухал нь. Та гэрээсээ гарсан л бол таны арьсанд элдэв нян бактери үржиж эхэлдэг. ИЙмээс та гэртээ орж ирээд нүүр гараа хамгийн түрүүнд угааж хэвшээрэй.
- Өөрийнхөө арьстай аль болох зөөлөн харьц
Та арьс гуужуулах үйлчилгээ хийлгэсэн ч заавал арьсандаа тэжээл өгч байгаарай. Учир нь арьс элдэв шарх сорьи, хуурайшилтаас хол байж эрүүл сайхан байх болно. Арьсандаа тохирсон тэжээлийн тос байнга хэрэглэ. Хэрвээ та арьсаа цэвэрлэхэд багагүй цаг хугацаа зарцуулдаг бол тэжээл өгөхөд ч гэсэн түүнээс бага хугацаа зарцуулж болохгүй.
5. Саван ашиглах хэрэггүй
Саван бол таны нүүрний арьснаас бусад арьсанд хэрэглэх эд. Иймээс та нүүрний арьсандаа тохирсон гель эсвэл нүүр цэвэрлэгчийг ашиглаж байгаарай.
6. Нарны хурц туяанаас арьсаа үргэлж хамгаалж байгаарай
Сүүлийн жилүүдэд нарны хурц туяа арьсанд их халгаатай болж байгаа гэдгийг гоо сайханчид баталдаг. Иймээс та нарны туяаны хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Нарны хурц туяа нь арьсны хавдар үүсэх эхлэл болдог гэдгийг бүү мартаарай.
7. Нойр ба хөдөлгөөн
Нойр болон хөдөлгөөн нь таны эрүүл мэндийн хамгаалалт болоод зогсохгүй арьсыг эрүүлжүүлж, үрчлээнээс хамгаалж байдаг гэдгийг санаарай. Арьс ч гэсэн амралт болоод хөдөлгөөнөөр дутагдаж байдаг юм шүү.
8. Арьсны элдэв төрлийн үрэвслийн үе дэх зөв эмчилгээ
Хэрвээ таны арьсан дээр хар нөсөө толбо гарч, та өөрөө эмчлэх боломжгүй санагдвал заавал эмчид хандаарай. Арьсан дээрх нөсөө толбо зөвхөн арьсны бохирдол эмгэгээс болдоггүй. Хүний дотор эрхтэн дэх өөрчлөлтүүд арьсан дээр нөсөө толбо болж илэрдэг гэдгийг санаарай.
9. Стрессээс хол бай
Стресс гэдэг таны арьсыг хамгийн ихээр гэмтээдэг зүйл. Иймээс стресст өртөхгүйн тулд халуун устай ванн, явган алхах, хөгжим сонсох гэх мэт зүйлсээс бүү татгалзаарай. Хэрвээ та өөрийнхөө стрессийг захирч чадвал үргэлж сайхан арьстай байх болно.
Бэлтгэсэн: Ц.Уран