ОХУ-аас Япон руу байгалийн хийн хоолой татна

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Япон руу байгалийн хийн хоолой татна

ОХУ-аас Япон руу байгалийн хийн хоолой татна
Engineers oversee the gas distribution system in Kiskundorozsma, south of Budapest in this January 15, 2015 file photo. To match Special Report RUSSIA-EUROPE/HUNGARY REUTERS/Laszlo Balogh/Files

ОХУ-аас Япон руу  байгалийн хий нийлүүлэх хоолой барихаар хоёр талын засгийн газар ярилцаж байна. Харин Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошиге Секо хийн хоолой барих ямар нэгэн төлөвлөгөөний өмнө ОХУ-тай эхлээд итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэдэгджээ. ОХУ-аас Япон руу байгалийн хий татах санаачилга удаан хугацаанд яригдаж байгаа  ч хоёр улсын хооронд газар нутгийн маргаантай хэсэг арлаас үүдэн уг ажил ахицгүй явж иржээ. Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы ерөнхий сайд Шинзо Абе маргаантай арлын асуудлаар ОХУ-тай зөвшилцөх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Японы хойд хэсгийн Хоккайдо арлын ойролцоох хэсэг арлыг ОХУ дэлхийн II дайны төгсгөлд эзэмшилдээ авсан нь Токиотой маргаантай. Курилын арлуудын маргааны улмаас Япон болон ОХУ нь дайнаас хойш энх тайвны гэрээ байгуулаагүй явж иржээ.

Япон нь эрчим хүчний хэрэглээгээ бараг бүхэлд нь импортоор авдаг бөгөөд шингэрүүлсэн хийн хоёр дахь том худалдан авагч орон юм. ОХУ нь шингэрүүлсэн хийн хэрэглээний 10 орчим хувийг ОХУ-аас импортлон авдаг байна. Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж