Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлтээс харахад хохирогчдын тоо өмнөх оныхоос 25,6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрсөн оны эхний 7 сарын байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 17222 бүртгэгдсэн бол энэ жил 4417-гоор илүү бүртгэгджээ. Тэгвэл гэмт хэргийн улмаас хохирсон эмэгтэйчүүдийн тоо ч эрс буюу 61,0 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 7043 эмэгтэй гэмт хэргийн хохирогч болсон бол энэ онд 11 мянга 339 эмэгтэй хохирсон байна.
Л.ХАЛИУ