Бусан хотын эмч нар 1900 гаруй хүнд үзлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Бусан хотын эмч нар 1900 гаруй хүнд үзлэг хийжээ

Бусан хотын эмч нар 1900 гаруй хүнд үзлэг хийжээ

БНСУ-ын Бусан хотын Солонгосын уламжлалт анагаах ухааны төлөөлөгчид энэ сарын /2017.08.03/ Монголд хүрэлцэн ирж, эмч нартай туршлага солилцож, сургалт зохион байгуулж, үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийжээ. Энэ талаар өнөөдөр /2017.08.07/ Бусан хотын эмч мэргэжилтнүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бусан хотын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн төлөөлөгч У Сэ Хан “Бид Монголд гурван хоногийн турш сургалтыг зохион байгууллаа. Үүний хүрээнд нийт 1900 гаруй хүнд үзлэг, оношлогоо хийж өгсөн. Цаашдаа ч уг хамтын ажиллагаагаа тогтмол явуулах бодолтой байгаа. Үзлэг хийсэн хүмүүсийн ихэнх нь зүрх судасны өвчлөл буюу таргалалттай байсан. Мөн хоол тэжээл, витамины дутагдал, стессээс үүдэлтэй өвчлөл их байсан. Тиймээс бид махан болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахыг зөвлөсөн” тухай онцлон дурдаж байв.

БНСУ-ын хот нь нийт 3 сая 500 гаруй мянган хүн амтай ажээ. Гэвч сүүлийн жилүүдэд нийт хүн амын дунд үргүйдлийн өвчлөл асуудал болж байгааг тус хотын эмч нар ярилаа. Эмч мэргэжилтнүүдийн хувьд үргүйдлийн өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр тогтоох эмчилгээг хийж байгаа гэдгийг хэлж байв.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж