Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж байна.
Их цэвэрлэгээнд дүүргийн Баянгол агро ОНӨААТҮГ-ын мэргэжилтнүүд 23 хороодоор явж мод, бут сөөгийг хэрхэн засаж хэлбэрт оруулах, мөн зүлэг тэгшлэх үйл ажиллагааны талаар сургалт зөвлөгөө өгч, газар дээр нь ажиллаж байна. Харин Тохижилт үйлчилгээний албанаас аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газрыг, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж, Шинэ өргөө ОНӨААТҮГ нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж эхэллээ. Цэвэрлэгээнд дүүргийн иргэд, хороод, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож байна.
Эх сурвалж: БГД