Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарч лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар бид мэдээлсэн билээ. Одоогоор тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.
Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд шүлхий өвчин дэгдэж, тус дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар “Шуурхай удирдлагын штаб” 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт устгасан үхрийн тоо 118 болсныг тус штабаас мэдээлэв.
Ч.БОЛ