Швейцарийн Лозанн хотод өнгөрөгч долоо хоног Олон улсын олимпийн хорооны 103 дахь удаагийн чуулган боллоо. Энэхүү чуулганаар 2024 болон 2028 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг тодруулсан юм.
2024 оны зуны олимпийн наадмыг Францын Парис хотод зохион байгуулах бол үүнээс дөрвөн жилийн дараа болох наадмыг АНУ-ын Лос-Анжелос хот зохион байгуулах эрхтэй болов.
Парис хот 1900, 1924 онд, харин Лос-Анжелос хот 1932, 1984 оны зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан түүхтэй аж.
Ч.БОЛ