Голомт банк, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК хамтран нислэгийн тийзийг зээлээр олгох үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүллээ.
Урьдчилгаа төлбөргүйгээр 10 сая төгрөг хүртэлх тийзний зээлийг 2 жил хүртэл хугацаатайгаар авч болох тус зээлэнд аль ч банкны харилцагч хамрагдах боломжтой юм байна.
Мөн гэр бүлийн гишүүдийнхээ тийзний төлбөрийг нэгтгэн зээл хүсэхдээ оруулж болно.
МИАТ-ийн нислэгүүдийн талаар мэдээллийг: www.miat.com; 11-333999
Зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: Голомт банкны салбаруудаас болон 1800-1646 дугаараас тус, тус авах боломжтой.
Холбоотой мэдээ