Түүхийн судлагдаагүй асуудлыг судална

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Түүхийн судлагдаагүй асуудлыг судална

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхны ээлжит хуралдаанаа хийнэ.

    Дэлхийн түүхийг судалъя гэвэл Монголын түүхийг судал гэсэн үг байдаг. Монгол Улс шиг аугаа түүх, соёл, зан заншилтай үндэстэн ховор. Монголчууд бидний нүүдлийн соёл дэлхийд содон сонирхолтой хэвээр байна. Иймээс хэл, соёл, түүхээ хайрлан хамгаалах, судлан шинжлэх, сурталчлан таниулах чиглэлд онцгой их анхаарах ёстой. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол үндэстний оршин тогтнохуйн үндэс, амин чухал дархлаа нь монгол хэл, монгол соёл, Монголын түүх мөн” болохыг тодорхойлсон байдаг. Тиймээс монгол үндэстний хэл, түүх, соёлын дархлааг бэхжүүлэх, монгол судлалыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг бид тасралтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

    “Их Монгол” сангийн тэргүүн, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол судлалыг хөгжүүлэх тууштай бодлого явуулж, “Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай зарлиг гаргаж байсан нь олон улсын монгол судлалын үйл ажиллагаанд Монгол улсын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон улсад монгол судлалыг хөхүүлэн дэмжих, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх, монгол үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн юм.

    Уг ажлыг залгамжлан EBI хүрээлэн, Их Монгол сангаас цаашид монгол судлалын чиглэлээр тодорхой ажлыг хийхээр төлөвсөн бөгөөд үүний эхлэл болгож Монголыг гэсэн сэтгэлтэй гадаадын оюутан залуусыг монгол судлаач болох зам руу хөтлөх “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

    Хөтөлбөрт долоон улсын есөн залуус тэнцлээ. Тэд Монгол Улсад байх арав хоногийн хугацаанд салбартаа тэргүүлж буй монголын шилдэг доктор, профессоруудын лекцийг сонсож, түүх, шинжлэх ухааны академитай танилцана. Мөн хөдөө, орон нутгийг зорьж, монгол ахуйтай танилцах юм. Ингэхдээ тэд амьдрах гэрээ өөрсдөө барьж, буулгаж, мал маллаж, цагаан идээ хийх аргачлалыг сурна. Тэдэнд салбартаа тэргүүлэх монголын судлаач багш нар тусалж, зааж зөвлөнө. 

    Олон улсын монгол судлаачдын ирээдүйн хойч үеийг бэлтгэх нь монгол судлалыг дэлхийн улс оронд эрчимтэй хөгжүүлэх гарц, гүүр болох юм.

    Иймээс бид манай улсад хүрэлцэн ирж буй долоон улсын 9 оюутны суралцаж буй их дээд сургуультай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Хамтын ажиллагааны хүрээнд түүхийн олон судлагдаагүй асуудлыг судлах боломж бүрдэж байна.

    Үр дүнд нь, Монгол судлалд хүчээ сорьж байгаа эрдэмтэн судлаачид дэлхийн энтэй бүтээл туурвих, хэл, соёл, түүх гэх мэт уламжлалт салбарын судалгааг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хөгжүүлэх боломж бүрдэх учиртай юм.

    Гэрэл зургийн Э.ЭНХБАТ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж