ОХУ, АНУ-тай хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

ОХУ, АНУ-тай хэлэлцээ хийнэ

ОХУ, АНУ-тай хэлэлцээ хийнэ

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгос, Сири, Украины асуудалд АНУ-тай хамтарсан яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдлээ. АНУ нь ОХУ-ын шинээр хориг тавьснаас үүдэн хоёр улсын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Сергей Лавров Филиппинд болж буй ASEAN бүс нутгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзжээ. Уулзалтын үеэр тэд Москва АНУ-ын Элчин сайдын яам болон Консулын газрын 755 ажилтныг ОХУ-аас гаргах шийдвэрийг хэлэлцсэн байна. Түүнчлэн тэд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Томас Шаннон болон ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков нарын уулзалтыг товложээ. Үүний зэрэгцээ АНУ-ын талаас ОХУ-тай илүү үр бүтээлтэй хамтын ажиллагааг эрэлхийлж байгааг Трампын  захиргаа мэдэгдээд буй.

Б.ТУЯА

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж