Хил хязгааргүй шүдний эмч нар орон нутагт ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Хил хязгааргүй шүдний эмч нар орон нутагт ажиллажээ

Хил хязгааргүй шүдний эмч нар орон нутагт ажиллажээ

“Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын эмч нар 14 хоногийн хугацаатай орон нутагт ажиллажээ.

Нийт 13 сумын 4500 иргэнд үнэ төлгүй үйлчилгээ үзүүлсэн байна. Үзлэгт хамрагдан эмчлүүлсэн иргэдийн 35-40 хувь нь 0-15 насныхан бол 18-20 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж.

Үзлэгээр 2008 онтой харьцуулахад энэ удаад шүд цоорох өвчний тархалт улс аймгийн дундаж үзүүлэлтээс 7-9-8 хувиар, шүд цоорох эрчмийн үзүүлэлтээс 0.2-0.6 хувиар буурчээ. Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчлөл 5.5-7.2 хувиар тус, тус өссөн гэдгийг эмч нар хэлж байна.

“Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын эмч нар Монгол Улсад 2007 оноос эхлэн ажиллаж, давхардсан тоогоор 53 сумын 15490 орчим хүн амд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо эмчилгээ хийжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж