Солонгосын хойгт дайн гарахыг зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Солонгосын хойгт дайн гарахыг зөвшөөрөхгүй

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Хва Пхеньяны талд хандан цэргийн яриа хэлэлцээ хийх санал тавьсан ч хүлээж аваагүй гэнэ. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавьсны дараа Сөүлийн талаас Пхеньянд уулзалт хэлэлцээ хийх санал гаргасныг хүлээж авсангүй. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд ASEAN бүс нутгийн чуулга уулзалтын оройн зоогийн өмнө Пхеньяны Ри Ён Хотой гар барин мэндчилж, хэдэн хором ярилцсан аж. Тэрбээр дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулах болон зөрчлийг намжаах зорилгоор яриа хэлэлцээ хийх саналыг Хойд Солонгосын гадаад хэргийн сайдад тавьжээ. Үүний хариуд Ри Ён Хо “Өмнөд Солонгос нь АНУ-тай хамсан Пхеньянд дарамт, шахалт үзүүлж байгаа энэ нөхцөлд яриа хэлэлцээ хийх саналд та бүхний чин сэтгэл дутаж байна” хэмээн татгалзсан байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайны дараа дахин дайн гарахыг яасан ч зөвшөөрч чадахгүй хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хэлснийг Хөх ордны мэдэгдэлд дурджээ. Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч хойгийн зөрчлийг энх тайван, дипломат аргаар шийдвэрлэхийг уриалж байна.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж