“Эх хүүхдэд ээлтэй өрөө” гаргахыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

“Эх хүүхдэд ээлтэй өрөө” гаргахыг дэмжжээ

“Эх хүүхдэд ээлтэй өрөө” гаргахыг дэмжжээ

Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн Үндэсний төв хамтран Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих сайн дурын амлалт” түншлэлийн уулзалтыг зохион байгуулав.

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 2017 оны тавдугаар сард батлагдсан. Энэхүү хуулийн зорилт нь хүүхдийг эхний сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Өнөөгийн байдлаар манай улсын 5 хүртэлх насны 6 хүүхэд тутмын нэг буюу 16.7 хувь, өсвөр насны 8 хүүхэд тутмын нэг буюу 12.5 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна. Мөн нийт хүн амын жимс, жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээ 1988 оны түвшингээс бага буюу хүн амын зохистой хооллолтын талаарх зөвлөмжид заасан хэмжээнд хүрэхгүй байгаа Эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

Мөн Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхаг бичиг гаргаж, Төрийн болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Энэхүү тунхаг бичигт эв санааны илэрхийлэл болгон сайн дурын амлалтыг авч үзсэн байна. Үүнд

  • Хүүхдийг төрсөн дариуд ангир уургийг нь амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих асуудлыг байгууллагын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллана.
  • Ажил эрхэлж байгаа хөхүүл эхийг хүүхдээ эхийн сүүгээрээ хооллох боломж, нөхцөлөөр хангах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд: Ажлын зохицуулалт, уян хатан нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ, хоёр ба түүнээс дээш цагийн цалинтай чөлөө олгох зэрэг үйл ажиллагааг тусган ажиллана.
  • Ажил эрхэлж байгаа хөхүүл эх ажлын байрандаа хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах, саасан сүүгээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинг бүрдүүлж, “Эх хүүхдэд ээлтэй өрөө”-г байгууллага дотор бий болгоно гэж тусгажээ.

Хүүхэд бүр эрүүл амьдралын үндэс болсон эхийн сүүгээр хооллох эрхтэйг Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхагт онцгойлон заасан байна.

Нялх, балчир насны хүүхдийн эрүүл хооллолт гэж

  • Хүүхэд зургаан сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллохыг;
  • Хүүхэд зургаан сартайгаа эхлэн эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ олон нэр төрлийн тэжээллэг, аюулгүй нэмэгдэл хоолоор хооллоxыг;
  • Хүүхэд хоёр нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг хэлнэ.

Манай улсад хүүхдийн сүүн тэжээл, хүүхдийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани байна. Дотоодын “Гоёо”, “Талх чихэр” болон импортын бүтээгдэхүүн оруулж, дэлхийн томоохон компаниудтай холбоотой ажилладаг “Маркет гейт”, Нано интернэйшнл” зэрэг компаниуд байдаг байна. 

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж