Хэтэрхий их халуун байгаагийн улмаас Европын арав гаруй улсад аюулын “улаан” төвшин зарлаад байна. Энэ тухай цаг уурын Eumetnet сайтаар зарлажээ.
Унгар, Швейцари, Босни ба Герцеговина, Итали, Черногория, Хорват, Серби, Румын, Польш, Словенид хэтэрхий их халуун байна. Өөрөөр хэлбэл, 50 хэм хүртэл халсан байна.
Аюулын “улбар шар” төвшин Испани, Франц, Австри, Герман, Македони, Грек,Болгарт зарлаад байна. Эдгээр орнуудад 40 хэмийн халуун байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР