Ц.Сандуйд А.Ганбаатар гэдэг туслах байдаггүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.08.07-нд нийтлэгдсэн

Ц.Сандуйд А.Ганбаатар гэдэг туслах байдаггүй гэв

Ц.Сандуйд А.Ганбаатар гэдэг туслах байдаггүй гэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн туслах А.Ганбаатар гэдэг хүнийг АТГ баривчиллаа гэсэн мэдээлэл зарим хэвлэлд өнөөдөр нийтлэгджээ. Уг мэдээлэлд “Алдарт 60 тэрбумын хэрэгт ахиц гарсан бололтой. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьжээ. Түүнээс 60 тэрбумын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн аж. 2014 оноос эхлэлтэй уг хэрэг өнгөрөгч 2016 оноос олон нийтэд ил болж дуулиан тарьж, тус бичлэгт А.Ганбаатар орсон нь ил болсон” хэмээн тодотгосон байгаа юм.

Тиймээс энэ асуудлаар бид НИТХ-ын хэвлэлийн албанаас энэхүү баривчилгааны талаар тодруулан асуухад “Ц.Сандуй даргад А.Ганбаатар гэдэг туслах байдаггүй. Ийм баривчилгаа ч огт болоогүй” хэмээн хариулж байлаа.

Харин МАН, нийслэлийн МАН-аас энэ асуудлаар мэдээлэл өгсөнгүй. Дээрх мэдээллийг зориудаар нам дотроосоо тарааж байгаа гэсэн хардлага ч олны дунд байна.

М.СУРА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж