УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дэлгэгдсэн, төрийн албыг зарж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярьж буй хэрэгтэй холбогдуулан АТГ-аас нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг баривчилсан талаар зарим сайтаар мэдээлсэн. Бид энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад одоогоор баривчилсан зүйл байхгүй гэнэ. Харин хэрэгт холбогдуулан мэдүүлэг, тайлбар авч байгаа гэнэ. Түүнчлэн хэрэгт холбогдуулан баривчлахад шүүхийн шийдвэр гарах ёстой бөгөөд энэ талаар шүүхэд хандсан тохиолдол байхгүй гэнэ. Тиймээс энэ нь ташаа мэдээлэл байжээ.
Л.ХАЛИУ