Францчууд Брижит Макронд төсвийн мөнгө зарах санаачилгыг эсэргүүцэн 150 мянган хүний гарын үсгийг цуглуулсан байна.
Францын хуульчид Ерөнхийлөгчийн эхнэрийн эхнэрийн статусыг зохицуулсан дүрэм дээр ажиллаж байгаа юм. Тэд төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргахыг уг дүрэмд тусгасан байна. Францчууд үүнд нь дургүйцэн эсэргүүцлээ. Сүлжээний хэрэглэгчид энэ саналын эсрэг гарын үсэг цуглуулах ажлыг өрнүүлсэн байв. Хоёр долоо хоногийн дотор 154 мянга 300 хүн санаачилгыг эсэргүүцэн гарын үсгээ зурсан байна гэж орон нутгийн BFMTV радио станц мэдээлэв.
Төрийн тэргүүний эхнэрт төсвөөс мөнгө гаргах шалтгаан байхгүй гэж “Үндэсний тэгш эрх” хөдөлгөөний лидер Тьерри Пол Валетт мэдэгдлээ. Бид үүнийг дэмжихгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Эммануэль Макрон эхнэрт нь олон нийтийн өмнө үүрэг ноогдоно гэж хэлж байсныг тэр сануулаад тэр нь татвар төлөгчийн мөнгөнөөс авна гэсэн үг биш гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР